Өөрчлөлтийн хөтөч бидний тухай

Хүн бүр сэтгэл зүйн хувьд бие даан амьдралаа авч явах чадвартай, үнэ цэнээ мэдэрсэн, хайр, ойлголцол дээр суурилсан эрүүл харилцаатай гэр бүл, сэтгэл зүйдээ анхаардаг ухамсартай нийгмийг хамтдаа бүтээнэ.

Эрхэм зорилго

Сэтгэл зүйн эрүүл мэндийг хүн бүрт хүргэхийн төлөө

“Өөрчлөлтийн Хөтөч” төв нь сэтгэл зүйн дэмжлэг, боловсрол, зөвлөгөөг хүн бүрт хүртээмжтэй, уян хатан, хэрэгцээнд нь нийцүүлэн хүргэхийг эрхэм зорилгоо болгодог. Мэргэжлийн мэдлэг, технологийн шийдлийг хослуулснаар хувь хүний сэтгэл зүйн онцлогт тохирсон, амьдралд хэрэгжихүйц шийдлүүдийг санал болгодог.

1,000+

Хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт авчирсан

10+

Мэргэжлийн боловсруулсан сургалт, нөөц материал

6 жил

Мэргэшсэн, тууштай үйл ажиллагаа

Манай Үнэт Зүйлс

Эдгээр зарчим нь бидний бүх үйл ажиллагааг чиглүүлж, сэтгэл зүйн тусламж, сургалтын үйлчилгээний чанарыг тодорхойлдог.

Багаар ажиллахыг дэмжих

Бид харилцан итгэлцэл, дэмжлэгт суурилсан хамтын ажиллагааг эрхэмлэж, хамтдаа илүү үр дүнтэй, уялдаа холбоотой орчныг бий болгодог.

Шударга байдал

Бүх харилцаа, шийдвэр, үйлчилгээний үндэс нь үнэнч шударга, ил тод, ёс зүйн зарчимд тулгуурладаг.

Хариуцлагатай байдал

Бид үйлчлүүлэгчиддээ болон өөрсдөдөө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд тууштай байж, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.

Санаачлагатай байдал

Хувь хүн бүрээс оролцоо, шинэ санаачилга, идэвхтэй оролцоог дэмжиж, байгууллагын хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжийг бий болгодог.

Өсөж хөгжих

Бид тасралтгүй суралцах, мэргэжлийн хувьд ахиж дэвших, хувь хүний хөгжилд чиглэсэн соёлыг төлөвшүүлдэг.

Манай Мэргэжлийн Багтай Танилцаарай

Сэтгэл зүйн тусламжийн чиглэлээр олон жилийн туршлагатай баг хамт олон бидний ард ажиллаж байна — эмчилгээ, судалгаа, боловсролын чиглэлээр хуримтлуулсан мэдлэг, туршлагаа нэгтгэж, таньд хамгийн үр дүнтэй үйлчилгээг хүргэж байна.

Б. Хишигдэлгэр

Б. Хишигдэлгэр

Сэтгэл зүйч, Эерэг сэтгэл заслын зөвлөх, Төвийн үүсгэн байгуулагч

Хишигдэлгэр нь сэтгэл зүйн тусламжийг олон нийтэд хүртээмжтэй, амьдралд ойр, үр дүнтэй байдлаар хүргэх алсын хараатайгаар “Өөрчлөлтийн Хөтөч” сэтгэл зүйн төвийг 2018 онд үүсгэн байгуулсан. Тэрээр донтолт, давхар хамаарал, гэр бүлийн харилцааны асуудлаар мэргэшсэн бөгөөд хүмүүсийг өөрийгөө ойлгож, өөрчлөлтөд урам зоригтой хөтлөх сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтад түлхүү анхааран ажилладаг.

🟣 Сэтгэл зүйн зөвлөгөөний 6+ жилийн туршлага🟣 Хүүхэд насны гэмтэл, давхар хамаарал, донтолттой ажиллахад мэргэшсэн
Л. Мэндбаяр

Л. Мэндбаяр

Гэр бүлийн зөвлөгч

Мэндбаяр нь гэр бүл, харилцааны судалгаанд суурилсан зөвлөгөө, сургалт хариуцан ажилладаг. Тэрээр гэр бүл, эцэг эхийн үүрэг, хариуцлага, эрэгтэй эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог чиглэлээр судалгаа хийж, хүмүүсийн өдөр тутмын амьдралд бодит өөрчлөлт авчирах зөвлөмжүүдийг боловсруулдаг.

🟢 Гэр бүлийн зөвлөгөөний чиглэлээр мэргэшсэн🟢 “Гэрэлтэм гэргий”, “Өрх гэрийн тэргүүн” сургалтын хөтөлбөр хариуцагч
Д. Уранчимэг

Д. Уранчимэг

Сэтгэл зүйч

Уранчимэг нь үйлчлүүлэгчидтэй шууд харилцаж, тэднийг сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтад амжилттай холбох, сургалтын явцад ментороор дэмжих үүрэгтэй. Тэрээр сургалтын мэдээлэл, бүртгэл, зөвлөгөө авах хүсэлтүүдийг хүлээн авч, үйлчлүүлэгчдийг тогтмол дэмжих, асуултад хариулах, сургалтад идэвхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

🟡 Давхар хамаарлын сэтгэл зүйн зөвлөгөө🟡 Сургалт хариуцсан мэргэжилтэн
Д. Баярсайхан

Д. Баярсайхан

Ментор, архины хамаарлын сургалтын багш

Баярсайхан нь архины хамааралтай ажиллах чиглэлээр ажилладаг бөгөөд тухайн сургалтын хөтөлбөрийг удирдан явуулж, донтолттой ажиллах практик арга барилыг хуваалцдаг. Тэрээр хувь хүний сэтгэл зүйн эдгэрэл, өөрчлөлтийг сургалтын оролцогчдыг итгэлтэйгээр урагшлуулахыг эрхэмлэдэг.

🔵 Архины донтолтын сургалтын багш

Сэтгэл зүйн эрүүл амьдралын аяллаа эхлүүлэхэд бэлэн үү?

Мэргэжлийн чиглүүлэг, дэмжлэгтэй орчноор дамжуулан сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулаарай.